Агуу Орос орны олон зууны үнэ цэнэтэй туйлын зорилгыг хүрээлэн нэгдэхийг сүсэгтнүүдэд Бух Оросын болон Москвагийн үнэн алдартны сум хийдийн тэргүүн хамба Кирилл уриаллаа. Орос орныг христосын шашны номд оруулсан Владимир вангийн загалмайлуулсан крымын эртний Херсонес хотод тэрээр бурхны айлтгалын номыг тэргүүлсэн байна. Владимир вангийн гэрээсэлсэн үнэн алдартны шашныг хадгалах, сэтгэл санааны эв нэгдлийг бэхжүүлэхийн чухлыг тэргүүн хамба тэмдэглэлээ. Байхгүй дайсны эргэн тойронд ард түмнийг нэгтгэх оролдлого аюултай гэж Кирилл үзэж байна. Хар далайн эрэг дээр задгай газар болсон мөргөлийн үед хэдэн мянган хүн ирсэн байна. Оросын үнэн алдартны шашины тэргүүн хамбыг «Манай тэргүүн хамба Кирилл» гэсэн уриа лоозонтой алга ташин угтаж авлаа. Оросын тэргүүн хамба Украйнд 10-н өдрийн шашины айлчлалаар явж байгаа бөгөөд өнөөдөр тус улсын баруун нутагт очно.