Швецийн эрэгт живсэн норвегийн «Лангеланд» хөлөг онгоцны орос украйны хамтарсан экипажийг эрэх ажлыг аврагчид зогсоолоо. Норвегийн хелег онгоцны удирдах газраас мэдээлснээр осол болсон газрын далайн гадаргуу болон Арал, хадан хавцал зэргийг маш сайн самнасан боловч далайчдыг олж чадсангуй. Тэд амиа алдсан бололтой. Мэргэжилтнууд гүний усны хэмжигчийн тусламжтайгаар 108 метрийн гүнд байгаа хөлөг онгоцны байрлалыг тодорхойлсон байна. Баасан гаригийн өглөө тэндээс авралын дохио ирсэн. Барилгын чулуу ачсан хөлөг нь хэт хэлтийсэн гэж далайчид мэдээлсэн байна. Холимог ачаа ачснаас болсон байх гэж урьдчилан мэдээлж байна. «Лангленд» хөлөг онгоцны экипажид 4-н орос 2 украйн хүн байжээ.