Оросоос төрсөн эцэг нь хулгайгаар авч гарсан хүүхдийн эх оросын иргэн эмэгтэй Римма Салоненыг Финляндид баривчиллаа. Энэ эмэгтэйг Тампере хотын нисэх онгоцны буудал дээр, өөрийнхөө 5-н настай хүү Антоныг хулгайлахыг завдсан гэж сэжиглэн саатуулсан байна. Хүү нь ээжийн адил Орос, Финлянд хоёр улсын иргэн юм. Финийн шүүхийн шийдвэрийн дагуу хүүгийн халамжлагч нь эцэг нь юм. Хавар Антоныг Орос улсаас гаргасан бөгөөд тэгэхдээ өөрөө биш финляндийн ерөнхий консулын диполмат дугаартай машины багажинд хийж нууж гаргасан байна. Оросын ГХЯ хүүхэд хулгайлсан болон диполмат ажилтны талаар албан ёсны эсэргүүцэл илэрхийлсэн билээ. Харин үр дүн нь Санкт- Петербург дэх Финляндийн ерөнхий консулаар шинэ хүн томилсноор дуусчээ.