Оросын автомашины “АвтоВаз” компани үйлдвэрийн гол шугамаа нэг сараар зогсоолоо. Ажлын байрыг хадгалахад зардал бууруулах шаардлагатай байсан тул компанийн удирдлага ийм арга хэмжээ авчээ. Сул зогсолтын үеэр ажилчдад цалингийн гуравны хоёрыг төлөх юм. Дэлхийн хямарлаас үүдээд “АвтоВаз” компанийн борлуулалтын хэмжээ энэ оны эхний 6 сард 44 хувиар буурчээ. Наймдугаар сарын амралтын үеэр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шалгаж, засварлана. Ижил мөрний эрэг орчмын Тольятти хотод орших “АвтоВаз” компани 9-р сарын 1-ээс үйл ажиллагаагаа сэргээнэ.