Украины хий худалдан авах олон улсын зээлийн хэмжээ 1,7 тэрбум долларт хүрч магадгүй байна. Европын Холбооны олон улсын санхүүгийн байгууллагууд ийм дүн хэлжээ. Тэдний тоонд Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк орж байна. Олон улсын валютын сангийн шугамаар хямарлын эсрэг зээлээс гадна энэ мөнгийг Киевт олгоно. Украин хий худалдан авахад Европын Холбооноос 4 тэрбум доллар хүссэн билээ.