Орос улсын засгийн газар дэлхийн хямарлыг үл харгалзан Дорно Сибирь болон Алс Дорнодыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ерөнхий сайд В.Путин Сибирийн “Байгал” нуурын гүнд “Мир” аппаратаар буусны дараа сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр хямарлын үр дагавар засгийн газрын төлөвлөгөөнд нөлөөлөх ёсгүй бөгөөд тус бүс нутагт нэн чухал бараг бүх төсөл хүчинтэй хэвээр байна. Энэ нь юуны түрүүнд нисэх онгоц, хөлөг онгоц бүтээх үйлдвэр, нүүрс ус төрөгчийн олборлолтод хамаатай. Дорно Сибирь болоод Алс Дорнод нь нефть, хийн асар том орд газартай, мөн алт, үнэт чулууны баялаг нөөцтэй болохыг ерөнхий сайд санууллаа. В.Путин тус бүс нутагт хоолой, төмөр зам, автомашины зам тавих, нисэх буудал барих зорилт тавилаа. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц болох татварын хөнгөлөлттэй, гаалийн горимтой эдийн засгийн онцгой бүс байгуулахад засгийн газрын тэргүүн ихээхэн ач холбогдол өгч байна.