Крымийн “Артек” олон улсын хүүхдийн зусланд Дэлхийн хүүхдийн үндэстнүүдийн лиг байгуулах тухай зарлалаа. Энэ лигт “Дэлхий ертөнцийг сайн сайхан болгон өөрчилье” олон улсын наадамд ирсэн 50 орны залуу төлөөлөгч багтжээ. Шинэ байгууллага бүх ард түмний хүүхдүүдийн найрамдалыг бэхжүүлэх зорилготой юм. Залуу идэвхтнүүд улс орныхоо амьдралд идэвхтэй оролцож, хүүхдийн ашиг сонирхолыг харгалзахыг эрх баригчдаас шаардах юм. Тэдний үндсэн үзэл санаа “сөргөлдөөн, хүчирхийллээс ангид ертөнц” билээ.