Австралиас имжний мах оруулахад тавьсан хориг Орос улсад хүчин төгөлдөр боллоо. Оросын мал-ариун цэврийн шаардлагыг олонтаа зөрчсөнөөс үүний импортыг хоригложээ. Инжний махыг голдуу зоогийн газар хэрэглэдэг байна. Өнгөрсөн жил 7,5 тонн инжний мах импортоор авчээ. Мах импортлохыг ийнхүү хориглосноор Австралийн бэлчээрийн даац ихсэж, экологийн аюул нүүрлэнэ гэж ногоон тивийн фермерүүд эмээж байна. Хориг хэр удаан үргэлжлэх эсэх нь аюултай бүтээгдэхүүн нийлүүлэхийг таслан зогсоох ёстой Австралиас бүх зүйл шалтгаална гэж Орос улс үзэж байна.