Өмнөд Осетийн хилийн ойролцоо Гүржийн тусгай албадын шалган нэвтрүүлэх цэгийн тоо нэмэгдсэнийг Цхинвали өдөөн хатгалга гэж үзэж байна. Шалган нэвтрүүлэх цэгийн тоо 5-р сард 30 байсан бол одоо 39 болж нэмэгдсэн хэмээн Өмнөд Осетийн ерөнхийлөгчийн төлөөлөгч Борис Чочиев сэтгүүлчдэд мэдэгдэв. Гүржийн хүчнийхний энэ үйлдлийг тус бүс нутаг дахь Европын Холбооны ажиглагчдын бүрэлдэхүүнд АНУ-ыг оролцуулах гэсэн Тбилисийн эрх баригчдын оролдлого хэмээн тэр тайлбарлаж байна. Гүржийн эрх баригчид өнгөрсөн оны 8-р сард Өмнөд Осетийн эсрэг халдан түрэмгийлэхэд АНУ гүржийн дэглэмийг дэмжиж байсныг харгалзавал америкчүүд ЕХ-ны ажиглагдчын бүрэлдэхүүнд багтсанаар бүс нутгийн байдлыг хурцатгана гэж Москва үзэж байна.