Киргизд байгуулж байгаа орос-киргизийн цэргийн сургалтын төв ХАБГБ-ын гишүүн бүх оронд нээлттэй байна. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиев нарын гарын үсэг зурсан меморандумын талаар тайлбар хийхдээ ийнхүү мэдэгдэв. Энэ баримт бичиг Чолпон-Ата хотод өнөөдөр болсон яриа хэлэлцээний гол үр дүнгийн нэг байлаа. Хоёр тал сургалтын төвийг ХАБГБ-д багтдаг Орос, Армени, Белорус, Казахстан, Узбекистан, Тажикистан, Киргиз улсын байгуулж байгаа Шуурхай хариулах хамтын хүчний нэг хэсэг болгоход бэлэн байгаа тухай Сергей Лавров хэллээ. Д.Медведев болон Бакиев нар юуны түрүүнд Киргизийн өмнөд хэсгийн нутагт оросын цэргийн тоог нэмэхээр тохиролцжээ. Тэнд тоо хэмжээний хувьд сумангийн дайтай цэргийг байрлуулна. ТУХН-ийн өмнөд хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд энэ арга хэмжээ чиглэжээ.