Орос улсын ерөнхий сайд В.Путин “Мир”гүний усны аппаратаар Сибирийн Байгал нуурын гүнд буулаа. Тар дэлхийн хамгийн их цэвэр усны нөөцтэй нуурын гүнд 3 цаг аялжээ. “Мир” аппарат Байгал нуурын өмнөд хэсгийн хамгийн гүн цэгт буюу 1395 метрийн гүнд бууж, В.Путин тэндээс сэтгүүлчидтэй холбогдсон юм. Тэрээр сэтгүүлчдэд сэтгэгдлээсээ хуваалцахдаа, нуурын ус цэвэр болохыг тэмдэглэллээ. Нуурын ус тунгалаг биш байгаад нэлээд гайхсанаа ерөнхий сайд хэлсэн юм. Гурван хүний суудалтай аппаратанд ерөнхий сайдаас гадна Далай судлалын хүрээлэнгийн ажилтан Анатолий Сагалевич, жолооч Виктор Нищета нар явсан тухай манай сурвалжлагч дамжуулж байна. “Мир” аппаратыг буулгахад агаарын дундаж температур цельсийн 16-18 градус байсан ч, тэд тусгай дулаан хувцас өмсчээ. “Мир” аппаратанд оймстой явдаг тул В.Путин гутлаа тайлжээ. Ерөнхий сайд нэг бус удаа янз бүрийн мэргэжлийг туршиж байсан. Тэрээр Ту-160 стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцоор нисч, шумбагч хөлөг онгоцонд сууж байсан. Харин “Мир” аппаратаар нуурын гүнд буусан нь хамгийн ер бусын туршилтын нэг байлаа.