Киргизийн нутаг дэвсгэрт оросын цэргийн нэмэлт анги нэгтгэл, орос, киргизийн цэргийн албан хаагчдыг бэлтгэх сургалтын төв байгуулна. Сумангийн дайтай нэмэлт цэргийг тэнд байрлуулна. Орос, Киргизийн ерөнхийлөгч нар бямба гаригт уулзахдаа холбогдох меморандумд гарын үсэг зурав. Д.Медведев болон Курманбек Бакиев нарын яриа хэлэлцээ өчигдөр болсон Хамтын Ауюлгүй Байдлын тухай Гэрээний Байгууллага /ХАБГБ/-д багтдаг Орос, Армени, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улсын албан бус дээд хэмжээний уулзалтын үргэлжлэл боллоо. Уулзалтын гол сэдэв цэргийн салбарт хамтран ажиллах тухай байлаа. Тус бүгд найрамдах улсын өмнөд хэсэгт нэгдсэн оросын цэргийн бааз байгуулах тухай тохиролцоо онцгой ач холбогдолтой байв. Москвад энэ оны 6-р сард болсон ХАБГБ-ын дээд хэмжээний уулзалтаар Шуурхай хариулах хамтын хүчин байгуулахаар шийдсэн, мөн ХАБГБ-ын өмнөд хэсгийн хилийг батлан хамгаалахад энэ чухал билээ. Энэ цэргийн баазын статус 11-р сараас өмнө тодорхой болно. Шинэ гэрээний үйлчлэх хугацаа 49 жил, түүгээр ч барахгүй үүнийг автоматаар сунгахаар заасан нь одоо тодорхой байна. Канта хот дахь агаарын цэргийн бааз зэрэг Киргиз дахь оросын бусад бүх цэргийн объект энэ гэрээнд хамаатай. Энэ нь ХАБГБ-ын Түргэн байрших хамтын хүчний бүрэлдэхүүн хэсэг билээ. Киргиз, Орос улсын цэрэг-техникийн хамтын ажиллагаа нь цэргийн зориулалттай бүтээгдэхүүнээс өгсүүлээд цэргийн боловсон хүчнийг бэлтгэх хүртэл харилцааны бүх талыг хамарч байгааг тэмдэглэх хэрэгтэй. Өнөөдөр меморандумд гарын үсэг зурсан нь хоёр орон энэ салбарт идэвхтэй хамтран ажиллах үргэлжлэл боллоо гэж Үр нөлөөтэй бодлогын сангийн ерөнхий захирал Кирилл Танаев тэмдэглэв.  Энэ нь ОХУ болоод ХАБГБ-ын манай түншүүд энэ бүс нутагт байгаа аюул заналд буурьтай хандаж байгааг илтгэх тэмдэглэлт үйл явдал гэж би бодож байна. Өнөөгийн байдлаар ХАБГБ-ын гишүүн орнуудад тулгарах гол аюул занал дэлхийн хамгийн тэсрэх аюултай, халуун бүс нутгийн нэг болох Пакистан, Афганистан, Ирак зэрэг улсаас урган гарч байгаа нь хэнд ч нууц биш ээ. Киргизд цэргийн бааз байгуулах нь Орос улс аюулгүй байдлыг хангахад дорвитой ажиллах, мөн нөхцөл байдал өрнөж болох дурын хувилбарт бэлтгэх бодолтой байгааг бүс нутгийн улс орнуудад харуулах чухал үйлдэл юм.  ХАБГБ-ын Шуурхай хариулах хамтын хүчин анхны сургуулилт хийхээр бэлтгэж байгаа тухай Д.Медведевийн мэдэгдэл хоёр санаа агуулаагүй билээ. Орос улс, Армени, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс хилээ гадаад аюул заналаас дорвитой хамгаалах бодолтой байна.