Бүх оросын үзэсгэлэнгийн төв бямба гаригт 70 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Москва хотод 8-р сарын 1-нд Бүх оросын хөдөө аж ахуйн үзэсгэлэн нээгдсэн юм. Үзэсгэлэнгийн танхим, талбай, гудамж, цэцэрлэгт хүрээлэн, цөөрөм, ургамал ногоо тариалдаг аж ахуй бүхий үзэсгэлэнгийн жинхэнэ хотхон байгуулсан. ЗХУ-ын бүх бүс нутгийн төлөөлөгчид энд бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан юм. Үзэсгэлэн нээгдсэн эхний гурван сард 3,5 сая хүн иржээ. Харин 1941 онд дайн эхэлж, үзэсгэлэнгийн ажил тасалдсан байна. Үзэсгэлэн 13 жилийн дараа буюу 1954 оны 8-р сарын 1-нд дахин нээгджээ. Дайны дараа хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн байгууламжийг шинэчлэн зассан байна. Үзэсгэлэнгийн аман дээр нуман хаалга босгожээ. Павел Бажовын “Чулуун цэцэг” усан оргилуур үлгэрээс сэдэвлэн “Ард түмний найрамдал” усан оргилыг нээсэн байна. Үзэсгэлэнгийн 70 жилийн ойг тохиолдуулан бямба гаригт улсны үзэсгэлэнгийн гол цогцолборын урд томоохон хэмжээний баяр болно.