Сибирийн 20 дахь олон улсын марафон гүйлт Омск хотод эхэллээ. Дэлхийн мэргэжлийн тамирчин, гүйлтийн спорт сонирхогч 10 мянга гаруй хүн 42 км замд уралдана. Марафон гүйлтэд АНУ, Герман, Их Британи, Испани, Гонконг зэрэг 14 орны тамирчид оролцох мэдүүлэг өгчээ. Энэ жилийн уралдаанд Венесулын төлөөлөгчид анх удаа оролцож байна. Сибирийн олон улсын марафон гүйлтийн шагналын сан Орос улсад хамгийн том юм. Энэ жил шагналын сан бараг 3 сая рубль байна. Марафон гүйлтийн эрэгтэй, эмэгтэй тамирчдаас үнэмлэхүй ялалт байгуулсан нь “Шкода” маркийн автомашинаар шагнуулна.