Орос улсад өнөөдөр дэлхийн нэгдүгээр дайн эхэлсний 95 жилийн ой тохиож байна. Энэ өдөр дайнд амь үрэгдсэн цэрэг, офицеруудыг нэхэн дурсдаг. Петербург хотын Казанийн цогчин дуганад дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хндэтгэн хойтын буян үйлджээ. Москва хотод хүмүүс дэлхийн нэгдүгээр дайны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд ирж байна. Дурсгалын ажиллагааг зохион байгуулагчдын ярьснаар сүсэг бишрэл, гарал үүсэл, үндэс угсаа үл хамааран оросын өрх бүрт Европ дахинаа их гамшиг тарьсан энэ дайнд оролцсон хүн байдаг. Тив дэлхийн улс төрийн газрын зураг өөрчлөгдсөнөөр олон орны байдал хурцадсан юм. Орос улсын хувьд энэ дайн эмгэнэл болон хувирч, үүний дүнд 1917 онд социалист хувьсгал ялсан билээ.