Орос улс 8-р сарын 1-ээс нефтийн экспортын татварыг нэмнэ. Одоо тонн нефтийн татвар 222 доллар байна. Ерөнхий сайд В.Путин саяхан холбогдох тогтоолд гарын үсэг зурав. Засгийн газар европын зах зээлд оросын нүүрс ус төрөгчийн түүхийн эдийн үнэд сар мониторинг хийсний дүнд нефть болон нефть бүтээгдэхүүнийн экспортын татварын хэмжээг өнгөрсөн оны намраас тогтоож байгаа юм. Сүүлийн сард баррель оросын нефть 65 гаруй долларын үнэтэй байжээ.