Өнөөдөр 20-р зууны гарамгай хөгжимчин Святослав Рихтерийн ойн өдөр. Москва хотын Новодевичийн оршуулгын газар мөнх нойрсож байгаа оросын төгөлдөр хуурчийн булшинд агуу авъяасыг бишрэгчид цэцэг тавьжээ. Рихтер Орос улсын төдийгүй дэлхийн бахархал болсон аугаа авьяастнуудын нэг байсан гэж түүний нөхөд нь ярьж байна. Святослав Рихтерийн баялаг урын санд сонгодог бүтээл зонхилдог. Рихтер зөвлөлтийн бүх шагнал, мөн шинэ Орос улсын шагналаар шагнуулсан билээ. Гарамгай төгөлдөр хуурчийн дурсгалд уламжлал болгон зохион байгуулж байгаа наадам өнөөдөр Тарус хотод дуусч байна. Москвагийн өмнө зүгт орших энэ хотод Рихтер залуу авьяастнуудын уран бүтээлийн ордон байгуулсан билээ.