Орос улсын нийгмийн хөгжил, эрүүлийг хамгаалах яам “цус хандивлагчдын бямба гариг” аян зохион байгуулж байна. Наймдугаар сарын 1-ий амралтын эхний өдөр оросын иргэд цусаа үнэ төлбөргүй хандивлах боломжтой. Зуны энэ үед хандивын цус их хомсдог тул энэ өдрийг тохиолдлоор сонгосон хэрэг биш юм. Эртнээс хэн нэгэнд туслахыг хүссэн ч, ажлаасаа эсвэл бусад шалтгаанаар ажлын өдөр цус өгч чадахгүй байсан хүмүүс энэ сарын эхний бямба гаригт цусаа хандивлаж, хэн нэгний амийг аврах боломжтой. 2009 онд цус хандивлагчдын гэрэл зураг бүхий үндэсний карт бүтээхээр төлөвлөж байна. “Бямба гаригийн хандивлагч” аянд оролцсон хүн бүрийг үүнд тэмдэглэнэ.