Орос улсад 8-р сарын 1-ээс хөдөлмөрийн тэтгэврийн даатгалын хэсгийг 7,5 хувиар нэмнэ. Одоо даатгалын дундаж хэмжээ 5536 гаруй рубль байна. Оны эхнээс тэтгэврийн хэмжээг гурав дахь удаа ийнхүү нэмж байна. Одоо 12-р сарын эхэнд мөн нэмнэ. Тэгэхлээр 2009 онд тэтгэврийн хэмжээг нийт дунджаар 35 хувиар нэмэх юм. Мөн өнөөдрөөс Орос улсад цэргийн албан хаагчийн цалин 8,5 хувиар нэмэгдэж байна. Цэргийнхний тэтгэвэр мөн нэмэгдэнэ.