Орос улсын ерөнхий сайд В.Путин “Мир” гүнийн усны аппаратаар Сибирийн Байгал нуурын гүнд бууна. “Мир” аппарат 3 орчим цаг нуурын 1400 метрийн гүнд бууна. Дэлхийн хамгийн том цэвэр усны санг эрдэмтэд энэ аппаратаар судалж байна. Дараа нь “Мир” аппарат Обручевын дагуу шумбаж, усны гадаргуу дээр гарна. Тус аппартыг 1987 онд зохион бүтээсэн бөгөөд дэлхийд хамгийн шилдэгт тооцдог. Эрдэмтэд энэ аппаратаар шуугиан дэгдээсэн нээлт хийсэн юм. Тэд Байгал нуурын ёроолоос гидратын хий илрүүлсэн байна. Мэргэжилтнүүдийн тооцсоноор үүнд триллион орчим шоо метр метаны нөөц байна. Байгал нуураас хий олборлох тухай хэрхэвч ярьж болохгүй. Энэ ер бусын нуурын экологийг сүйтгэх аюултай дурын ямар ч ажиллагааг ЮНЕСКО хориглосон билээ.