Өмнөд Солонгос КSLV-1 пуужин тээгчийг 8-р сард хөөргөнө. Үүнийг бүтээхэд Орос улс оролцсон юм. Сансрын орон зайг энхийн зорилгоор судалж, ашиглахад хоёр талын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны тухай гэрээний хүрээнд оросын мэргэжилтнүүд пуужингийн эхний хэсгийг бүтээсэн юм. Орос, Өмнөд Солонгос улс КSLV-1 хөнгөн ангиллын пуужин тээгч бүхий сансрын пуужингийн цогцолборыг хамтран бүтээхээр тохиролцож, 2004 оны 10-р сард гэрээнд гарын үсэг зурсан юм. Пуужингийн хоёр дахь хэсэг болон сансрын аппаратыг Өмнөд Солонгост зураг төслийг нь гаргаж, бүтээжээ.