Их Британи Иракаас цэргээ гаргаж дуусч байна. Тус улсаас цэргээ гаргах эцсийн хугацаа 7-р сарын 31-нд хэмээн ерөнхий сайд Гордон Браун тодорхойллоо. Багдадын парламент Иракт үлдсэн их британийн 4 мянган цэргийн тэнд алба хаах хугацааг сунгах бодолгүй болох нь өнгөрсөн оны төгсгөлд тодорхой болсон. Их Британийн цэрэг Иракийн өмнөд хэсгийн 4 мужид байрлаж байжээ. АНУ 2003 оны 3-р сард Иракт цөмрөх үеэр Их Британи тус улсын гол холбоотон байсан юм. Тэр үед Их Британийн 9 мянган цэрэг Иракт алба хааж байв.