НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хооп Схефферийн бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусч байна. Түүний оронд Андрес Фог Расмуссен 8-р сарын 1-нд үүрэгт ажилдаа орно. Москва эвслийн шинэ удирдлагатай үр бүтээлтэй хамтран ажиллах бодолтой байгаа тухай Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко мэдэгдэв. Расмуссен Орос-НАТО-ийн Зөвлөлийн дарга бөгөөд бүгдэд хамаатай аюулгүй байдлын асуудлаар энэ Зөвлөлд хамтарсан идэвхтэй ажил явуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.