Кавказын хямарлын ойн өмнө Гүрж шинээр өдөөн хатгалга хийхийг үгүйсгэхгүй гэж Орос улсаас Өмнөд Осетид суугаа элчин сайд Эльбрус Каргиев мэдэгдэв. Гүржийн дотоод байдал самуунтай байгаа тул албан ёсны Тбилис ийм алхам хийж магадгүй гэж тэр үзэж байна. Тус улсын одоогийн эрх баригчид улс орны байдлыг мухардалд оруулсан бөгөөд одоо Өмнөд Осетийн эргэн тойрны байдлыг хурцатгах замаар үүнийг өөрчлөхийг оролдож байна гэж элчин сайд тэмдэглэв. Орос улсын тухайд болж байгаа бүхэнд оролцохгүй байх аргагүй. Гүрж өнгөрсөн оны 8-р сард тус бүгд найрамдах улсад халдасны дараа Москва Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Оросын тал энх тайван тогтооход халдан түрэмгийлэгчийг албадах ажиллагаа явуулсан юм.