Орос улс Москвад суугаа украины элчин сайдын яамны улс төрийн хэсгийн дарга Игорь Березкиныг албадан гаргаж байгаа тухай Украины Гадаад хэргийн яамны эх сурвалж уламжлав. Березкин Крымд ОХУ-ын Хар тэнгисийн флотыг байрлуулах зэрэгтэй холбоотой хоёр талын харилцааны улс төрийн асуудлыг хариуцаж байв. Орос улсад суугаа элчин сайдын яамны нэг зөвлөхийн ажлыг хугацаанаас өмнө дуусгахыг Москва 7-р сарын 29-нд Киевт санал болгосон юм. Оросын элчин сайдын яамны зөвлөх Владимир Лысенког албадан гаргахаар шийдэсний дараа ийм мэдэгдэл хийлээ. Украины тал дипломатч статусдаа үл нийцэх үйлдэл хийсэн гэх ямар ч баримт үзүүлээгүй гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров пүрэв гаригт сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Түүний үзэж байгаагаар Украины эрх баригчид мэргэжлийн бус, буурьгүй алхам хийжээ.