Душанбед пүрэв гаригийн орой болсон дэлбэрэлт тус улсад гадаадын удирдагчид айлчилж байгаатай холбоогүй гэж Тажикистаны хууль сахиулах байгууллага тодрууллаа. Гэмт этгээдүүд урьд хотын эд зүйлийн томоохон захад хэсгийн дарга байсан нийслэлийн нэг дүүргийн Дотоод хэргийн газрын даргын машиныг дэлбэлсэн гэж тус бүгд найрамдах улсын ДХЯ-ын төлөөлөгч Тахир Норматов мэдэгдэв. Хэргийн бусад нөхцөл байдлыг тодруулж байна. Өчигдөр Душанбед Тажикистан, Орос, Афганистан, Пакистан зэрэг 4 орны удирдагчдын яриа хэлэлцээ болсон.