Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев , Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон Сангтудинскийн усан цахилгаан станцыг албан ёсоор нээв. Энэ Оросын компанийн шууд оролцоотой хэрэгжүүлсэн томоохон төсөл юм. Тажикистаны нийслэл Душанбе хотоос 160 км зайд орших усан цахилгаан станцын машины хэсэгт хоёр орны төрийн тэргүүн нар бэлэгдлийн товчийг дарлаа. Цахилгаан станцыг бүрэн хүчин чадлаар ажиллуулснаар Тажикистан бүс нутагтаа цахилгаан эрчим хүчний гол экспортлогч болно. Усан цахилгаан станцын хувьцааны 75 хувийг оросын компани эзэмшдэг. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 720 сая доллар юм. Орос, Тажикистаны ерөнхийлөгч нарын Душанбед хэлэлцэж байгаа гол асуудлын нэг нь эрчим хүчний зах зээлийг хөгжүүлэх асуудал хэмээн манай сурвалжлагч Михаил Куракин дамжуулж байна. Тус бүгд найрамдах улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш анх удаа ийм том хэмжээний төсөл хэрэгжүүлж байгаа тул Тажикистаны албаны хүмүүс усан цахилгаан станцыг эдийн засгийн бодлогын агуу ололт гэж нэрлэж байна. Станцад суурилуулсан дөрвөн агрегат 670 мегаватын хүчин чадалтай. Хуучин зөвлөлтийн бүх орон зайд энэ хамтын ажиллагааны сайхан жишээ юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Тажикистанд хийж буй айлчлалын хоёр дахь өдөр Орос улсын сансрын цэргийн “Нурек” өндөр уулын ажиглалтын станцад очлоо. Үүнийг Оросын сансрын цэргийн нүд гэж хэлж болно. Энэ ер бусын объект өндөр ууланд оршдог. Энд үүл бараг байхгүй. Тиймээс жилийн 365 хоног сансрыг ажиглах боломжтой. Тус станц 2 мянган км-ээс 40 мянган километрийн өндөрт сансрын объектыг автоматаар илрүүлэх зориулалттай юм. Станц автомат горимоор сансрын объектын хөдөлгөөн, үзүүлэлтийг тооцдог. АНУ-ын цэргийн яаманд ийм гурван станц байдгийг харьцуулах үүднээс хэлэе. Цахилгаан эрчим хүч их шаарддаг тул эдгээр цахилгаан станц үр ашгийн хувьд оросынхыг гүйцэхгүй. “Нурек” өндөр уулын ажиглалтын станц Орос улс болоод түүний холбоотнуудын зүг янз бүрийн халдлагыг таамаглахад стратеги төлөвлөгөөнд урагш том алхаж байгаа хэрэг юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Тажикистанд ажлын хоёр өдрийн айлчлалаа өндөрлөснийг сануулъяа. Тэрээр пүрэв гаригт буюу 7-р сарын 30-нд Афганистан, Пакистан, Тажикистаны удирдагчидтай цуврал яриа хэлэлцээ хийсэн юм. Орос, Тажикистан улс эрчим хүч, геологи хайгуулын салбарт хамтран ажиллах хэд хэдэн баримт бичиг бэлтгэж байгаа тухай Д.Медведев мэдэгдэв. Орос, Тажикистаны харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй, харилцан ашигтай хөгжиж байгааг орос улсын төрийн тэргүүн тэмдэглэллээ. Ийм жишээ олон бий. Оросын компаниуд Тажикистанд зочид буудал барьсан, “Газпром” компанийн төсөл, тус бүгд найрамдах улсад оросын банкны үйл ажиллагаа өргөжсөн зэргийг хэлж болно.
Д.Медведев баасан гаригт Тажкистаны арга хэмжээний хөтөлбөр дууссаны дараа Киргизд очиж ХАБГБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын албан бус уулзалтад оролцоно. Дээд хэмжээний уулзалт мэдээллийн бодлогыг зохицуулах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чиглэж байна.