АНУ-ын штабуудын дарга нарын хороо өнгөрсөн жил Кавказын хямарлын улмаас тасалдсан цэргийн харилцаагаа Орос улстай нэн даруй сэргээх бодолтой байна. Стратеги төлөвлөлтийн удирдах газрын хорооны дарга Жеймс Уиннефелд америкийн Конгресст үг хэлэхдээ ийнхүү мэдэгдэв. Цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу энэ жил 20 орчим шуурхай ажиллагаа явуулахаар зэхжээ. Ирэх жилийн тухайд хамтарсан цэргийн сургуулилт зэрэг илүү том төлөвлөгөөг талууд бэлтгэж байна. Орос, америкийн цэргийнхэн тактикийн түвшинд илүү дотно, үр нөлөөтэй хамтран ажиллаж байгааг Уиннефелд тэмдэглэллээ. Ийм шинжтэй хамтын ажиллагааг стратегийн түвшинд өргөжүүлэх хэрэгтэй байна гэж тэр үзэж байна.