Орос, Тажикистан улс геологи тандан судалгаа болон эрчим хүчний салбарт хамтарсан шинэ төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Тажикистанд Орос улсын оролцоотой барьсан Сангтудинскийн усан цахилгаан станцыг ашиглалтад өгөх ёслолын үеэр ийнхүү мэдэгдэв. Тажикистанд зочид буудал барьсан, Душанбе хотод Россельхозбанкны салбарыг саяхан нээсэн зэрэг оросын банкны үйл ажиллагаа өргөжиж байгаа зэргийг Д.Медведев хоёр орны үр ашигтай хамтын ажиллагааны жишээгээр иш татав. Сангтудинскийн Усан цахилгаан станцыг ашиглалтад өгөх тухайд Д.Медведев хэлэхдээ, Орос, Тажикистаны стратегийн түншлэлийг бэхжүүлэх сүүлийн 20 жилийн хамтарсан анхны томоохон төсөл гэж нэрлэлээ.