Бээжин хотноо “Орос улсад дотно сэтгэлээр: Хятадад орос дуу дуулж байна” уралдааны интернет шалгаруулалтын ялагчийг тодорхойллоо. БНХАУ-ын Олон улсын радиод шагнал гардуулах албан ёсны ажиллагаа, концерт боллоо. Интернет шалгаруулалтад 158 хүн оролцох хүсэлт гаргаснаас шүүгчид 15 хүнийг шалгаруулжээ. Уралдаанд 5 хүн түрүүлсэн байна. Уралдааны хоёр дахь шатанд тэд хоолой, орос хэлээр дуулах чадвараа харуулна. 9-р сарди уралдааны хагас шувтарга, шувтарга болно. Хятадад тэмдэглэж байгаа орос хэлний жилийн хүрээнд уралдааныг зохион байгуулж байна.