Москва хотын Александровскийн цэцэрлэгт хүрээлэнгийн мөнхийн галыг шинэчиллээ. Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөний мөнхийн галыг 40 жилд анх удаа 1967 онд Кремлийн хананы урд дурсгалын хөшөөг нээхэд ашигласан бамбараас дахин асаалаа. Орос улсын нийслэлийн Александровскийн цэцэрлэгт хүрээлэнгийн дурсгалын хөшөө фашизмыг ялсан баярын өдрийн ёслолын ажиллагаа болдог төвүүдийн нэг юм. Ирэх жил дэлхийн ард түмэн энэ ялалтын 65 жилийн ойг тэмдэглэнэ.