Орос улсад A/H1N1 томуугаар 35 хүн өвдлөө. Өвчтөнүүдийн тоо үүгээр зогсохгүй гэж Улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдэв. Өдөр бүр өвчний шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа тухай тэр хэллээ. Сибирийн Урал, Пермь, Екатеринбург, Новосибирск, Томск, Челябинск мужид байдал хүнд байна. Вирус дотоодод тархаагүй өвчний бүх тохиолдол гаднаас орж ирсэн гэж тэр тэмдэглэв. Шинэ томуугийн тахал өнгөрсөн хавар Мексик, АНУ-д илэрч, янз бүрийн оронд тархасан. ДЭХБ-ын мэдээлснээр A/H1N1 вирусээр 175 мянга гаруй хүн өвдөж, 1100 хүн нас баржээ.