Алтайн хязгаарын төлөөлөгчид 1939 онд зөвлөлт-монголын цэрэг японы булаан эзлэгчдийг ялсан 70 жилийн ойд зориулсан цэрэг-эх оронч авто машины олон улсын уралдаанд оролцохоор маргааш Улаан-Үдийг зорино. Уралдаанд Алтайн залуусаас гадна Москва, Эрхүү, Тюмень, Буриад, Монголын төлөөлөгчид оролцоно. Залуус дурсгалын хөшөө, цэрэг эрсийн булшийг сэргээж, зөвлөлт, монголын сураггүй болсон цэргийг хайх, дахин нутаглуулна. Уралдаанд оролцогчид маршал Георгий Жуков, маршал Чойбалсаны музей, Халх голын тулааны музейг сонирхоно. Олон улсын эх оронч төсөл нь 1939 онд Халх голд болсон түүхэн үйл явдлын дурсгалыг сэргээх, Орос болон Монголын залуусыг эх оронч сэтгэлгээгээр хүмүүжүүлэхэд чиглэж байна.