Эрхүү мужийн нэгдүгээр орлогч дарга Юрий Параничев монголын статистикчидтэй хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ. Монголын төлөөлөөгчдийг М.Сономцэрэн тэргүүтэй Монголын үндэсний статистикийн албаны гишүүд төлөөлж байв. Холбооны газраас ОХУ-ын улсын статистикийн албаны орлогч дарга Александр Суринов уулзалтад мөн оролцлоо. Статистикчдийг бэлтгэхэд талууд хамтран ажиллах асуудал яриа хэлэлцээний гол сэдэв байв. Монгол улс болон бүс нутгийн статистикийн албадууд үргэлжлүүлэн мэдээлэл солилцоно. Эдийн засгийн задлан шинжилгээний салбарт ийм хамтын ажиллагаа чухал болохыг Эрхүү мужийн дэд дарга тэмдэглэв. Айлчлалын хүрээнд монголын төлөөлөгчид байгууллагаа Эрхүү мужид танилцуулна.