Орос, Хятад тамирчид Бээжинд болж байгаа залуучуудын гурав дахь тоглолтод тэнцүү шагнал хүртжээ. Энэ найрамдалын тэмцээн байсан тул тэнцүү шагнал авах нь тодорхой байсан гэж оросын шигшээ багийн гишүүн ярьж байна. Тэмцээнд шагнал авах нь гол бус залуу тамирчид гадаадад болж байгаа тэмцээн уралдаанд туршлага суух нь чухал байсан. Олимпийн наадмын өмнө залуу тамирчдын боломжийг үнэлэх нь өөр нэг зорилт байлаа. Орос-хятадын залуучуудын анхны тоглолт 2006 онд хятадын Тяньзин хотод, хоёр дахь тоглолт 2007 онд Москвад болсон юм.