Орос улсын ерөнхийлөгчийн блогт тэмдэглэл хийгээд ажлаасаа халагдсан Саратов хотын оршин суугч эргээд ажилдаа оржээ. Амаржих газрын сэтгэцийн төвийн эдийн засагч Денис Давыдов Саратов хотын техникийн их сургуулийн удирдлага хямарлын үед 100 мянга гаруй долларын үнэтэй Порш маркийн машин худалдан авахыг оролдсон талаар Д.Медведевт өчжээ. Амаржих газрын ерөнхий эмч энэ тухай мэдээд түүнийг ажлаасаа халагдахыг санал болгосон бөгөөд Денисов энэ тухай ерөнхийлөгчийн блогт бичсэн байна. Орос улсын ерөнхийлөгчийн тамгын газрын комисс хэргийг мөрдөн шалгажээ.