“Сапсан” хурдны галт тэрэг өнөөдөр анх удаа Москвагаас Санкт-Петербургийн чиглэлд аяллаа. Оросын хоёр том хотын хооронд галт тэрэг 600 км замыг 4 цаг 30 минут орчим хугацаанд тууллаа. Энэ оны төгсгөлд тогтмол рейстэй болсны дараа галт тэрэг илүү хурдан 3 цаг 45 минутанд энэ замыг туулна. Галт тэргийг зүгээр ч нэг “Сапсан” гэж нэрлээгүй хэмээн машинистууд ярьж байна. Энэ шувуу начин шонхор төрлийн шувуудаас хамгийн хурдан нисдэг юм.