А/H1N1/ шинэ томуугийн вирусээр дэлхийн хүн амын гуравны нэг гаруй нь халдварлаж магадгүй байна гэж ДЭМБ-ын ерөнхий захирлын туслах Кэйзи Фукуда үзэж байна. Өмнөх томуугийн туршлагаас ийм дүгнэлт хийсэн гэж тэр хэлэв. Сүүлийн үеийн мэдээгээр дэлхийд шинэ томуугаар 175 мянга гаруй хүн өвдөж, 1100 гаруй хүн нас баржээ. Орос улсад өвчний 30 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд намар энэ өвчин дэгдэж магадгүй байна.