Абхаз, Өмнөд Осетид олон улсын ажиглагчдыг оруулахад эдгээр бүгд найрамдах улсын удирдлагын зөвшөөрөл хэрэгтэй гэж Орос улс үзэж байна. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин Европын Холбооны тусгай төлөөлөгч Пьер Морельтай утсаар ярихдаа энэ тухай хэллээ. Европын холбоо Гүжид ажиллах төлөөлөгчдийн мандатыг сунгасан юм. Европын Холбоо Өмнөд Осет, Абхазийг гүржийн бүрэлдэхүүнд багтдаг гэж үзэж байгаа тул тийш ажиглагчдаа оруулахыг шаардаж байна. Энэ хоёр бүгд найрамдах улс Европын Холбоо тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ажиглагчдыг нутаг дэвсгэртээ оруулна хэмээн мэдэгдсэн юм.