Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Киргизийн сөрөг хүчин Ерөнхий прокурорын газрын хүсэлтээр Иссык-Куль нуурын эрэг дээр бямба гаригт болох ХАБГБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр эсэргүүцлийн ажиллагаа явуулахаа больжээ. Сөрөг хүчнээс ерөнхийлөгчид нэр дэвшсэн Алмазбек Атамбаев Бишкект болсон цуглааны үеэр энэ тухай мэдэгдэв. “Шударга сонгуулийн төлөө” уриан дор Бишкекээс Иссык-Куль муж хүртэл өнөөдөр төлөвлөсөн эсэргүүцлийн ажиллагаа болохгүй гэж тэр хэлэв. Үүний оронд сөрөг хүчний удирдагчид Иссык-Кулийн Балычки хотод өөрсдөө очиж, сонгуулийн үеэр саатуулсан 20 орчим дэмжигчээ суллах бодолтой байна гэж Атамбаев хэллээ. Киргизд 7-р сарын 23-нд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч Курманбек Бакиев 76 хувийн санал авч, итгэлтэй ялалт байгуулсан юм. Сөрөг хүчин төр засаг сонгуулийг будлиантуулсан хэмээн буруутгаж байна.