Парламентын урьдчилсан сонгуулийн дүнгээр Молдавийн коммунист нам олонх байхаа больж байна. Урьдчилсан дүнгээр коммунист нам 45 орчим хувийн санал авсан бөгөөд тэд улс орны хууль тогтоох дээд байгууллагын 101 суудлаас 48 суудалд төлөөлтэй болжээ. Парламентад Либерал ардчилсан нам, Либерал нам, Ардчилсан нам, “Манай Молдов” эвсэл зэрэг сөрөг хүчний дөрвөн нам төлөөлөлтэй болжээ. Сонгуулийн төв хороонд хилийн чанадаас болон сонгуулийн бүх хэсгээс протокол ирэх үед сонгуулийн эцсийн дүнг зарлах хэдий ч, байдал эрс өөрчлөгдөх магадлал бага юм.