“Динамо” клубын хөл бөмбөгчид шотландын “Селтик” багийг 1:0 оноогоор хожлоо. Москвагийн клубын түүхэнд “Динамо” анх удаа аваргуудын лигийн тэмцээнд ийнхүү ялжээ. Европын цом булаалдах гол тэмцээний урьдчилан шалгаруулах 3 дахь шат лхагва гаригт Глазго хотод болов. Зочин багийн талбайд ялалт байгуулсан Динамо клубынхан Аваргуудын Лигийн бүлгийн шатанд орохын өмнөх сүүлчийн сонгон шалгаруулалт буюу плей-оффд шалгарах давуу талтай болж байна. “Динамо”клубынхан зочин багийн талбайд хоёр тоглолттой тэмцээний эхний тоглолтын 7 дахь минутанд эсрэг багийн хаалганд гол хийжээ. Александр Кержаковын дамжуулсан бөмбөгийг довтлогч, 18 настай Александр Кокорин эсрэг багийн хаалганд оруулжээ. 8-р сарын 5-нд Москва орчмын Химкад хариу тоглолт болно.