Байконур сансрын буудлаас лхагва гаригт хөөрсөн “Днепр” пуужин тээгч АНУ, Их Британи, Испани, Арабын нэгдсэн Эмирт улсын янз бүрийн зориулалттай 6 хиймэл дагуулыг товлосон тойрог замд амжилттай буулгалаа. Оросын холбооны сансрын агентлаг энэ тухай өнөөдөр мэдэгдэв. Хөрвүүлсэн “Днепр” пуужин тээгчийг өрнөдийн ангиллаар СС-18 “Сатана” гэж нэрлэдэг РС-20 дэлхийн хамгийн хүчтэй тив хоорондын баллистик пуужингийн бааз суурин дээр бүтээсэн юм. Энэ пуужин 24 жил байлдааны жижүүрт байсан юм. 2008 онд үүнийг байлдааны бүрэлдэхүүнээс гаргажээ. Өнөөгийн байдлаар “Днепр” хөтөлбөр оросын болоод гадаадын захиалагчдад эрэлттэй байна. Гурван жилийн урьд багц захиалга хийдэг.