АНУ эдийн засгийн чөлөөт уналтыг зогсоож чадсан гэдэгт ерөнхийлөгч Барак Обама итгэлтэй байна. Тэрээр өчигдөр Умард Каролин муж улсын Ралей хотын оршин суугчидтай уулзахдаа, хүнд үе дуусаагүй болохыг хэллээ. Төсвийн орлогын алдагдал тайлант жил 1,8 триллион доллар байгаад тэр ихээхэн түгшиж байгаагаа хэллээ. Гэхдээ одоо зардлыг эрс бууруулбал алдана гэж ерөнхийлөгч мэдэгдэв. Америк эрт, хожим хэзээ боловч бүсээ чангална. Гэхдээ эдийн засаг дөнгөж уналтаас гарч байгаа өнөө үед ийм алхам хийх нь буруу гэж тэр тэмдэглэв.