Гүржийн хил орчмын Никози суурингаас үл мэдэгдэх этгээдүүд Өмнөд Осетийн нийслэл Цхинвал хотын өмнөд хэсэгт гал нээв. Өмнөд Осетийн мэдээлэл, хэвлэлийн асуудал эрхэлсэн яамны төлөөлөгч энэ тухай мэдэгдлээ. Шөнө дундын үед гал нээсэн байна. Азаар хүний амь эрсдээгүй тухай тус яамны төлөөлөгч тэмдэглэв. Өнгөрсөн оны 8-р сард болсон үйл явдлаас хойш Гүржийн зүгээс Өмнөд Осетид анх удаа ийм олон удаа гал нээснийг тэр мөн тодрууллаа. Тэр үед Тбилис тус бүгд найрамдах улсад цэргээ оруулахад Орос улс өөрийн иргэд, энхийг сахиулагчдын амь насыг хамгаалахын тулд хариу хүч хэрэглэхээс аргагүй байдалд орсон юм.