Орос улсын төрийн тэргүүний Душанбед хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Орос, Тажикистан, Афганистан, Пакистаны ерөнхийлөгч нарын өнөөдрийн уулзалтаар мансууруулах бодисын наймаа, бүс нутгийн аюулгүй байдал, терроизмтай тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Оросын төрийн тэргүүний туслах Сергей Приходько энэ тухай мэдэгдээд, афганистан-пакистаны шууд харилцааг үргэлжлүүлэхэд энэ уулзалт чиглэж байгаа гэж тэр нэмж хэлэв. Цахилгаан дамжуулах бүс нутгийн шугамыг барихад бэлтгэх зэрэг 4 улсыг тээвэр, харилцаа холбоо, эрчим хүчний сүлжээгээр холбох, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ.