АНУ Афганистанд мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй тэмцэх стратегиа эрс өөрчиллөө. Афганистан, Пакистаны асуудал эрхэлсэн АНУ-ын засаг захиргааны тусгай төлөөлөгч Ричард Холбрук лхагва гаригт Вашингтонд энэ тухай мэдэгдэв. Намуу цэцгийн ургац, тариалалтыг устгах урьдын практикийн оронд олон улсын эвсэл мансууруулах бодисын толгойлогч, химийн бодис, хар тамхи үйлдвэрлэх нууц лабораторийн тоног төхөөрөмжийг хураахад анхаарал хандуулж байна. Үүнээс гадна америкийн засаг захиргаа Афганистаны хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх тусламжаа өргөжүүлэх бодолтой байна. Өнөөгийн байдлаар тус улс дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа мансууруулах бодисын 90 гаруй хувийг хангаж байгаа бөгөөд энэ нь дэлхийг хамарсан тулгамдсан асуудал болоод байна. АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүчин Афганистанд цөмөрснөөс хойш тэнд мансууруулах бодисын үйлдвэрлэл 40 дахин нэмэгдсэн юм.