Молдавид өчигдөр болсон хугацаанаас өмнөх парламентын сонгуульд эрх баригч коммунист нам дахин тэргүүлж байна. Сонгуулийн төв хорооны урьдчилсан дүнгээр тус нам 45 хувийн санал авчээ. Тэгэхлээр тус нам парламентын 101 суудлаас 48 суудалд төлөөлөлтэй болж байгаа юм. Одоо засгийн газраа эмхэлж, ерөнхийлөгчөө сонгохын тулд коммунистууд сөрөг хүчинтэй тохиролцох ёстой. Парламентад Либерал ардчилсан нам, Либерал нам, Ардчилсан болон “Манай Молдова” эвсэл зэрэг сөрөг хүчний 4 нам төлөөлтэй болж байна. Үлдсэн гурван нам 5 хувийн хязгаарыг давж чадсангүй. Молдавийн ерөнхийлөгч Владимир Воронин болон Ардчилсан намын төлөөлөгчид санал хураалтын төгсгөлд эвсэл байгуулахыг үгүйсгэсэнгүй. Коммунист намынхан ерөнхий сайд Зинаид Гречаныг ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэхэд 4-р сард бүрэлдсэн парламентад нэг санал дутсан юм.