Өмнөд Солонгосын эрх баригчид өнөөдөр Япон тэнгист саатуулсан өмнөд Солонгосын загас агнуурын хөлөг онгоцыг нэн даруй суллахыг Пхеньянаас шаардав. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Сөүлд энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр өмнөд Солонгосын эрх баригчид саатуулсан хөлөг онгоцыг “хүмүүнлэгийн үүднээс” нэн даруй суллахыг уриалсан илгээлтийг Умард Солонгост илгээжээ. БНАСАУ энэ хүсэлтэд хараахан хариулаагүй байна. “800” тэмдэгтэй загас агнуурын хөлөг онгоцыг Умард Солонгост саатуулж, чирдэг онгоцоор авч явжээ. Өмнөд Солонгосын хөлөг онгоц Япон тэнгист санамсаргүй тэнгисийн хил давсны дараа энэ хэрэг гарчээ. БНАСАУ-ын эргүүлийн хөлөг онгоц загас агнуурын хөлгийг саатуулсан бөгөөд хөлөг умард солонгосын талын хяналтанд байна.