Орос улсын сангийн яам улсын төсвийн ойрын гурван жилийн параметрийг засгийн газарт өргөн барилаа. Ерөнхий сайд В.Путин тэргүүтэй засгийн газрын төсвийн төлөвлөлтийн асуудал хариуцсан комисс өнөөдөр баримт бичгийг авч үзэнэ. Дэлхийн хямарлын улмаас татварын орлого, үйлдвэрлэлийн хэмжээ буурсан зэргээс тайлант жил болоод ирэх гурван жилд оросын төсөв алдагдалтай байна. 2010 онд улсын төсвийн алдагдал 3 триллион гаруй рубль буюу ДНБ-ий 7,5 хувь байна. Төсвийн алдагдлыг нөөцөөр нөхөнө. Орос улс нөөцийн хэмжээгээр дэлхийд 3 байрт орж байна.